AMH /ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТИЙН ЗААВАР/

2026 оны 01 сарын 13

AMH /ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТИЙН ЗААВАР/

AMH гэж юу вэ?

AMH (Anti-Müllerian Hormone) нь өндгөвчний ирээдүйд хөгжиж, өндгөн эс гаргах фолликуллын нөөцийг илтгэх даавар бөгөөд эмэгтэй хүний үр тогтох чадамжийг үнэлэхэд ашиглагдана.Энэхүү тест нь хүний ийлдэс, сийвэн болон бүхэл цусанд хагас тоон (semi-quantitative) аргаар илрүүлэх хурдавчилсан тест. бөгөөд эмэгтэйчүүдэд AMH нь үр хөврөлийн үе болон жижиг антрал фолликулын гранулёз эсүүдээс ялгарна. Иймээс AMH нь ЦЭВЭРШИХ хүртэл зөвхөн өндгөвчнөөс ялгардаг даавар юм.

БАГЦАД:

  • Тест кассет
  • Заавар (package insert)
  • Дусаагуур
  • Буфер уусмал

ХАДГАЛАЛТ:

  • Тестийн багцыг 2–30°C температурт, битүүмжилсэн ууттайгаар, хадгалах хугацааны турш хадгална.
  • Уутыг нээснээс хойш 1 цагийн дотор тестийг ашиглана.
  • Хөлдөөж болохгүй.

СОРЬЦ ЦУГЛУУЛАЛТ БА БЭЛТГЭЛ

  1. AMH хурдавчилсан тестийг хийхдээ хурууны өндөгнөөс 3 дусал цус кассет дээр дусаана.
  2. 3 дусал цусны араас 1-2 дусал дагалдах бүферийн уусмалаас дусааж 10-15 минут хүлээнэ.
  3. Дараа нь хариуг уншина.
  4. Сорьц авснаас хойш өрөөний температурт 4 цагийн дотор шинжилгээг хийнэ.

ҮР ДҮНГИЙН ТАЙЛБАР:

  • 1 тод 1 бүдэг эсвэл 1 тод зураас гарах = Сул эерэг / сөрөг
  • → AMH-тай хангалттай их биш буюу өндгөн эсийн тоо цөөрсөн, эсвэл цэвэлшилт эхэлсэн
  • → Т зураасын тод бүдгээр таамаглаж болох ч энэ зураас бүдэг гарсан бол нэн даруй мэрэгжлийн эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй.
  • 2 ижил тод зураас= Өндөр эерэг сорьц
  • → Өндгөн эс үүсгэх фолликулууд хангалттай байгааг илтгэнэ.
  • → Т болон С зураас ижилдүү тодролтой байх шаардлагатай.
  • Т зураас С зурааснаас илүү тод = Т өндөр эерэг сорьц
  • → AMH ≥ 10 ng/ml үед тестийн зурвас нь илүү тод харагдана. Энэ үед Өндгөвч олон уйланхайжих хам шинж өвчнийг сэжиглэх бөгөөд нэн даруй мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
  • Ямар ч зураас гарахгүй эсвэл Т зураас гарч, С зураас гарахгүй сорьц

→ Шинжилгээ хийхдээ алдаа гаргасан байх тул зааврыг давтан сайтар уншиж, давтан хийнэ.

 

АНХААРАХ ЗҮЙЛ:

1.     Хурууны өндөг хатгаж цус гаргадаг тул гарын ариун цэвэр сайтар сахих шаардлагатай.

2.     Нэг удаагийн зүү хэрэглэж, цусаар дамжих халдвараас сэргийлнэ.

3.     Тест сөрөг гарах нь шууд онош батлахгүй, өөр шинжилгээнүүдтэй уялдуулж онош батлагдана.

4.     Шинжилгээг 38+ настай бол 6 сард нэг удаа хийж, өөрчлөлт илэрч эхэлсэн даруй мэргэжлийн эмчээс зөвөлгөө авч хэвших нь Эрт цэвэршилтээс сэргийлэх ач холбогдолтой.

5.     Хариу эргэлзээтэй эсвэл хариуг уншиж чадахгүй бол дараах хаягт зургийг нь тодорхой авч илгээгээд зөвөлгөө авах:

-       Хүүхдийн хүйс төлөвлөгч /Baby gender planner/ фэйсбүүк пейж

-       ALLGENUS фэйсбүүк пейж

-       95111655 утасруу залгаж зөвөлгөө авч болно.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл