2026 оны 01 сарын 13

Монгол эмэгтэйчүүдийн дундаж цэвэршилтийн нас 48,3 бөгөөд хэрэв та 45 – аас доош насанд цэвэршилтийн шинж тэмдэг илэрч, шинжилгээнүүд өөрчлөлттэй гарвал нэн даруй мэргэжлийн эмчид хандаж ЯГ НАСАНДАА цэвэршихийг эрмэлзэх хэрэгтэй.
Хэдийгээр ЦЭВЭРШИЛТ нь хүн бүрт явагддаг биологийн процесс хэдий ч нэн эрт болон эрт цэвэрших нь өөрийн эрүүл мэндэд олон өөрчлөлтийг авчирдаг. Үүнд:
1. Ясны сийрэгжилт түргэн явагдана. Ингэснээр аливаа ачааллын үед яс бэртэх, үе мөчөөр өвдөх, намхан болох гэх мэт өөрчлөлтүүд гарна.
2. Арьс салст, өөхөн эдийн хөгшрөлт эрчимтэй явагдана. Залуу нас тоотой, нэг л өглөө гундсан байдаг гэдэг үг нь эмэгтэйлэг гоо үзэсгэлэнтэй байлгадаг гол дааврууд гэнэт ялгарахаа больж, арьс үрчийж, өөхний эсэд бодисын солилцоо буурч, тогтвортой хуримтлан таргалах шалтгаан болдог.
3. Бэлгийн дур хүсэл буурч, хуурайшна. Энэ нь хосуудын харилцаанд нөлөөлж, үл ойлголцлыг бий болгох, цаашлаад гэр бүл салах хэмжээнд оруулах эрсдэлтэй байдаг нь нуух аргагүй үнэн билээ.
4. Зүрх судасны тогтолцоонд өөрчлөлт явагдаж, даралт ихсэх, зүрх дэлсэх, судасны хананд өөх тос хуримтлах, цус өтгөрөх үндсэн шалтгаан болно.
5. Зарим тохиолдолд сэтгэл зүйд нөлөөлж, сэтгэл гутрал, айдас түгшүүр нэмэгдүүлж, амьдралын идэвхийг бууруулж, эмьдралын чанарт нөлөөлдөг байна.
ЦЭВЭРШИЛТИЙН ӨМНӨХ ХАМ ШИНЖ 38+ наснаас явагдаж эхлэх ба цаашид тууштай арга хэмжээ авахгүй явсаар 40 орчим насандаа жинхэнэ цэвэршилт болж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг юм. Тиймээс ийм байдалд орохгүйн тулд ДАЛД ХЭЛБЭРИЙН ДААВРЫН ӨӨРЧЛӨЛТ- ийг эрт илрүүлэн хоол хүнс, амьдралын хэвшилээ өөрчлөн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэгдэх, зарим тохиолдолд дааврын бэлдмэл хэрэглэх нь маш сайн үр дүнтэй.
Гэрийн нөхцөлд ДААВРЫН хямрал, ЭРТ ЦЭВЭРШИЛТ болж буйг илрүүлэх боломжтой.
ЭРТ ЦЭВЭРШИЛТ, ДААВРЫН ХЯМРАЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ
1. Өндгөн эсийн нөөцийг цусанд тодорхойлох тест AMH тест
2. Фолликул сэдээгч дааврыг өлөн шээсэнд үзэх FSH тест
3. Шар биеийн дааврыг биений юмны 3 дахь хоногт шээсэнд үзэх LH тест
ЗАХИАЛГАА WWW.ALLGENUS.COM хаягаар болон ALLGENUS ФЕЙСБҮҮК хуудсаар өгөх эсвэл 95111655 дугаарлуу залгаж өгөөрэй. Танд ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭЕ.