FSH /ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТИЙН ЗААВАР/

2026 оны 01 сарын 13

FSH /ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТИЙН ЗААВАР/

FSH (Follicle Stimulating Hormone) нь өндгөвчний үйл ажиллагааг тархинаас удирдан зохицуулдаг чухал даавар бөгөөд өндгөвчний нөөц буурах, өндгөн эсийн үйл ажиллагаа сулрах үед FSH-ийн түвшин нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс FSH нь эмэгтэй хүний цэвэршилт болон далд цэвэршилт (перименопауз) эхэлж буй эсэхийг эрт илрүүлэхэд өндөр ач холбогдолтой үзүүлэлт юм. Энэхүү FSH өлөн шээсэнд үзэх түргэвчилсэн тест нь хүний шээсэн дэх FSH дааврыг хагас тоон (semi-quantitative) аргаар илрүүлэх хурдавчилсан тест бөгөөд ялангуяа сарын тэмдэг алдагдах, хоцрох, халуу дүүгэх, хөлрөх, нойр муудах, сэтгэл санаа савлах зэрэг шинжүүд илэрч эхэлсэн үед цэвэршилтийн үе шатанд орж байгаа эсэхийг гэрийн нөхцөлд хурдан шалгах боломж олгодог.

ХАДГАЛАЛТ:

• Тестийн багцыг 2–30°C температурт, битүүмжилсэн ууттайгаар, хадгалах хугацааны турш хадгална.

• Уутыг нээснээс хойш 1 цагийн дотор тестийг ашиглана.

• Хөлдөөж болохгүй.

СОРЬЦ ЦУГЛУУЛАЛТ БА БЭЛТГЭЛ

1.    FSH түргэвчилсэн тестийг өглөөний өлөн шээсэнд хийх нь хамгийн тохиромжтой. (Өглөө сэрээд хамгийн эхний шээс)

2.    Цэвэр, хуурай саванд шээсээ авч, тестийн МАХ шугам хүртэл дүрж, 1 минут орчим болно.

3.    Дараа нь 5–10 минут хүлээж, хариуг уншина.

ҮР ДҮНГИЙН ТАЙЛБАР:

  • 1 тод зураас гарах
  • → FSH ялгарч эхлээгүй  буюу өндгөн эсийн нөөц хэвийн, цэвэршилтийн процесс эхлээгүй.
  • 1 тод, 1 бүдэг зураас гарах
  • → Т зураасын тод бүдгээр таамаглаж болох ч энэ зураас бүдэг гарсан бол Далд хэлбэрээр Цэвэршилтийн процесс эхэлсэнийг илтгэх ба амьдралын хэвшилээ өөрчлөх, дааврын бэлдмэл, нэмэлт витаминууд хэрэглэж эхлэх шаардлагатай.
  • 2 ижил тод зураас= Өндөр эерэг сорьц
  • → Цэвэршилтийн процесс аль хэдийн эхэлсэнийг харуулна. Нэн даруй мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө авна.
  • → Т болон С зураас ижилдүү тодролтой байх шаардлагатай.
  • Ямар ч зураас гарахгүй эсвэл Т зураас гарч, С зураас гарахгүй сорьц

→ Шинжилгээ хийхдээ алдаа гаргасан байх тул зааврыг давтан сайтар уншиж, давтан хийнэ.

 

АНХААРАХ ЗҮЙЛ:

1.     Биений юм ирж эхэлснээс хойш 3 дахь өдөр хийнэ..

2.     2 өдөр дараалан хийх нь илүү ач холбогдолтой. Учир нь зарим тодорхой нөхцөлд Т зураас бүдэг гарах тохиолдол байдаг ч хоёр өдөр дараалан өөрчлөлт өгдөггүй.

3.     Тест сөрөг гарах нь шууд онош батлахгүй, өөр шинжилгээнүүдтэй уялдуулж онош батлагдана.

4.     Шинжилгээг 38+ настай бол улиралд нэг удаа хийж, өөрчлөлт илэрч эхэлсэн даруй мэргэжлийн эмчээс зөвөлгөө авч хэвших нь Эрт цэвэршилтээс сэргийлэх ач холбогдолтой.

5.     Хариу эргэлзээтэй эсвэл хариуг уншиж чадахгүй бол дараах хаягт зургийг нь тодорхой авч илгээгээд зөвөлгөө авах:

-       Хүүхдийн хүйс төлөвлөгч /Baby gender planner/ фэйсбүүк пейж

-       ALLGENUS фэйсбүүк пейж

-       95111655 утасруу залгаж зөвөлгөө авч болно.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл