ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН, ҮЙЛ АЖИЛЛАГАА

2026 оны 01 сарын 13

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхэн систем нь дааврын нарийн зохицуулгатай бөгөөд энэхүү зохицуулга нь 3 түвшинд явагддаг. Үүнд:

-       1 дүгээр түвшинд Тархи ба төв мэдрэлийн тогтолцоо орох ба тархины гэмтэл, стресс, нойргүйдэл, ажлын ачаалал зэрэг гадны хүчин зүйлээс шалтгаалж энэ түвшинд өөрчлөлт орно. Ингэснээр бэлгийн сулрал болох, хөвчрөх чанар муудах, бусад дааврын үйл ажиллгаа буурах зэрэг үйл ажиллагааны өөрчлөлтүүд илрэнэ.

-       2 дугаар түвшинд нь Бөөрний дээд булчирхай болон бусад эрхтэнүүдээс ялгардаг дааврын зохицуулга орох бөгөөд Хэт их жин нэмэх, зүрх судасны үйл ажиллагаа муудах, булчин сулрах, дотор эрхтэний өвчлөлүүдээс шалтгаалан дам байлаар Бэлгийн даавруудад өөрчлөлт орж тестосрерон дааврын нийлэгжилт буурах, бэлгийн үйл ажиллагаа муудах, үр тогтоох чадвар муудах гэх мэт өөрчлөлтүүд явагдаж эхлэнэ.

-       3 дугаар түвшинд нь Төмсөг ба нөхөн үржихүйн бусад эрхтэн орох бөгөөд Төмсөгний гэмтэл, гадны механик үйлчлэл, бэлгийн замаар дамжих халвар зэрэг хүчин зүйлээс шалтгаалж эр бэлгийн эсийн үйлдвэрлэл багасах, бүтцийн гэмтэлтэй эр бэлгийн эс үйлдвэрлэх, бэлгийн сулрал, хөвчрөлтийн эмгэгүүд үүсдэг.

Мөн дээрхи 3 түвшний зохицуулга нь эргэх холбоогоор ажилладаг бөгөөд аль нэг түвшинд өөрчлөлт орход бусад 2 түвшинд дагаад өөрчлөлт явагдаж байдаг.

 

1-Р ТҮВШИН: ТАРХИ БА ТӨВ МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО

Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн системийн гол зохицуулагч нь тархи юм. Төв мэдрэлийн тогтолцооны ГИПОТАЛАМУС–ГИПОФИЗ–ТӨМСӨГ гэх эргэх холбоо  нь бүх даавар, үрийн шингэн үүсэлт, дур хүсэл, бэлгийн чадварыг удирдана.

 

Тархи болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх хүчин зүйлс:

Ø Толгойн хүнд гэмтэл, доргилт, осолын дараах үлдэцүүд

Ø Удаан хугацааны нойргүйдэл, стресст өртөх

Ø Архины хэт хэрэглээ

Ø Зарим эмийн гаж нөлөө зэрэг нь гипофизийн үйл ажиллагааг сулруулж гинжин хариу урвалыг тасалдуулж, бэлгийн үй ажиллагаанд өөрчлөлт оруулна.

 

Энэ түвшиний өөрчлөлтөөс шалтгаалсан болохыг хэрхэн оношлох вэ?

ü GnRH даавар буурна — Цус ба шээсэнд лабораторийн аргаар илрүүлнэ

ü LH, FSH дааврууд буурна — Гэрийн нөхцөлд Өлөн шээсэнд үзэж болно.

ü Тестостерон буурна— Цус ба шээсэнд лабораторийн аргаар үзнэ.

 

2-Р ТҮВШИН: БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙ БА БУСАД ЭРХТЭН ТОГТОЛЦОО

Бөөрний дээд булчирхай биеийн стрессийн хариу урвалын гол даавар болох кортизол, мөн зарим эр дааврыг нийлэгжүүлдэг. Мөн зүрх, булчин, элэг гэх мэт эрхтэнүүдэд тодорхой хэмжээгээр эр бэлгийн дааврууд нийлэгжиж ялгардаг.  Эдгээр эрхтэнүүдийн үрэвсэл болон гэмтэл нь үйл ажиллагааг нь алдагдуулж бие махбодид дааврын хямрал явагдах нөхцлийг бүрдүүлнэ. Ингэснээр Тестостерон буурч Сперм /эр бэлгийн эс/ -ийн үйлдвэрлэл, бэлгийн дур хүсэл буурч, бэлгийн сулрал үүсэх магадлал ихсэж хүч тамиргүй болж ядарч сульдсан байдалтай болно. Мөн гол эр хүний шинжийг илэрхийлэх характирууд арилж “ Эмших” шинж үүсдэг.

 

Бөөрний дээд булчирхайн үрэвсэл, ачаалал ихсэх шалтгаан

Ø Хэт удаан стресс

Ø Олон хоног нойр дутуу

Ø Кофе, энергийн ундааны хэт хэрэглээ

Ø Архины хэт хэрэглээ

Ø Витамин С, B5 дутагдал

Ø Чихрийн шижин, илүүдэл жин

Ø Дархлааны асуудал, вирус

Энэ түвшиний өөрчлөлтөөс шалтгаалсан болохыг хэрхэн оношлох вэ?

ü LH даавар буурна — Гэрийн нөхцөлд Өлөн шээсэнд үзэж болно.

ü Тестостерон буурна— Цус ба шээсэнд лабораторийн аргаар үзнэ.

ü Бэлгийн сулралын болон дур хүсэл буурсан шинж тэмдэг тод илрэнэ.

 

 

3-Р ТҮВШИН: ТӨМСӨГ БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН

Эрэгтэй нөхөн үржихүйн гол “үйлдвэр” нь төмсөг бөгөөд тестостерон үйлдвэрлэх, Сперм / эр бэлгийн эс/  боловсруулах, эр хүний биеийн булчин, дуу хоолой, үс ургалт, бэлгийн дур хүслийг голчлон удирддаг.

 

Төмсөг гэмтэх болон үрэвсэх шалтгаан

Ø Хэт халуун орчинд удаан байх (сауны, халаалттай суудал ашиглах)

Ø Бариу өмд, дотуур хувцас хэрэглэх

Ø Цохиулах, нидрэх, өшиглүүлэх, хавчуулах

Ø Спортын гэмтэл авах

Ø Варикоцеле буюу судасны өргөсөлт болох

Ø Бэлгийн замаар дамжих халдвраар өвчлөх, нууц тээгч болох

Ø Вирусийн халдвар (гахайн хавдар – паротит) өвчнөөр өвчлөх

Ø Архины хэт хэрэглээ

 

Энэ түвшиний өөрчлөлтөөс шалтгаалсан болохыг хэрхэн оношлох вэ?

ü Спермийн тоо буурах – SP10 тестээр оношлох, гэрийн нөхцөлд ч хийж болно.

ü Тестостерон буурна— Цус ба шээсэнд лабораторийн аргаар үзнэ.

ü Бэлгийн сулралын болон дур хүсэл буурсан шинж тэмдэг тод илрэнэ

ü Түрүү булчирхайн (prostate) үрэвсэлтэй хавсарвал:

·       Ойр ойрхон шээх

·       Шээс тасалдах

·       Бэлгийн сулрал

·       Түнх, ташаа, нуруу руу дамжсан өвдөлт илрэнэ.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл