2026 оны 01 сарын 13

Зохиогч: Баярмаа овогтой Элбэгзаяа
Номын нэр: Хүүхдийн хүйс сонгож төлөвлөх хөтөч охинтой болох аялал
Номын хэлбэр, хэмжээ : Цаасны А5 хэмжээ буюу 210мм*148мм хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй,126 хуудастай ягаан өнгийн зөөлөн хавтастай цаасан ном.
Номын бүтэц: Ном 126 хуудастай, Гарчиг, товчилсон үгийн жагсаалт, өмнөх үг, үндсэн бичвэр, өдөр тутамын тэмдэглэл хөтлөх тайлбартай хүснэгт, нууцхан асуулт, хариулт, тэмдэглэл гэсэн ерөнхий хэсгүүдтэй хөтөч гарын авлага юм.
Бүтээлийн зорилго: Монгол улсын төрөх насны буюу 18-42 насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох
Бүтээлийн ач холбогдол: Төрөх насны эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлт төрөлтийн талаар тодорхой хэмжээний ойлголт өгч, жирэмслэх явцдаа илүү анхаарч, жирэмслэлт бүр нь төлөвлөгөөтэй хүссэн байх сэдлийг төрүүлэх ач холбогдолтой.
Онцлог: Тус бүтээл нь 18-42 насны эмэгтэйчүүд уншиж танилцах хэсэг болон тэмдэглэл хөтлөх боломжтой байдлаар бүтээсэн, эрүүл мэндийн боловсролыг энгийн байдлаар олгох, мэдлэгээ бататгах хэсэгтэй өдөр тутмын гарын авлага болох боломжтой хөтөч ном.
Бүтээлийн агуулга: /товч,тодорхой бичнэ үү/
Эмэгтэй хүн бүрийн мэддэг байх ёстой ойлголтууд болон туршиж үзэх зүйлс, бэлгийн харилцаанд орох байрлал, хуанли,орсны дараа мөрдөх зүйлс, тухайн хүйсийн хүүхэд бүрэлдэх орчнийг бүрдүүлэх хоолны меню, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт зэргийг биений юмны мөчлөгтэй уялдуулан дэлгэрэнгүй тайлбарлаж орууллаа.
Хүссэн хүүхдээ төрүүлэх мөрөөдлөө биелүүлэхдээ дагаж мөрдөх 30 хоногийн дэглэмийг маш дэлгэрэнгүй тайлбартай оруулсан бөгөөд та хэдэн ч удаагийн БЮМ /биений юмны мөчлөг/ эхлэх үеээс эхлэн тэмдэглээд явхад хялбархан байдлаар оруулж өглөө.
Хүүхдийн хүйс сонголт нь тодорхой хэдэн аргуудыг хэрэгжүүлснээр 90 хүртэл хувийн үр дүн гаргах бүрэн боломжтой. Энэхүү “ Хүүхдийн хүйс сонгож төлөвлөх хөтөч, охинтой болох аялал” нь хүссэн хүйсийн хүүхдээ төрүүлэх бүхий л боломжит аргуудыг нэгтгэсэн бөгөөд та өөрийн хэрэгжүүлж чадах хамгийн багадаа Хоёр -оос дээш аргыг туршиж байж үр дүнд хүрэх болно.
Мөн гэрийн нөхцөлд овуляцын хугацааг тогтоох тест, өндгөн эсийн нөөц тодорхойлох тест, эрэгтэй хүний бэлгийн эсийн нөөцийг тогтоох тест, ундны усны рН болон үтрээний рН орчинуудыг тодорхойлох тестүүдийг хэзээ хэрхэн хэрэглэх талаар оруулж өгсөн.