Хүүхэдтэй болох гэж 6 сараас дээш оролдоод амжилтгүй байна уу?
Эхний хариултаа эмнэлэгт очилгүйгээр, гэртээ, 10 минутад, хэнд ч мэдэгдэхгүйгээр аваарай.
SP10 тест гэж юу вэ?
SP10 бол зөвхөн эр бэлгийн эсэд байдаг уураг. Энэ тест тухайн уургийг илрүүлж, таны үрийн шингэнд эр бэлгийн эс хангалттай тоогоор байгаа эсэхийг харуулна. Үр тогтоох чадварыг шалгах хамгийн энгийн, анхан шатны шалгуур юм.
Танд дараах зүйл ажиглагдаж байвал шалгаарай
- 6 сараас дээш хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй байгаа
- Үрийн шингэн сийрэг, шингэн болсон
- Бэлгийн дуршил буурсан, бэлгийн сулрал ажиглагдсан
- Түрүү булчирхайн асуудалтай
- Тамхи, архи тогтмол хэрэглэдэг
- 40-өөс дээш настай (улирал бүр шалгаж хэвшээрэй)
Тест хийхээс өмнө
- 3–5 хоног бэлгийн харьцаанд орохгүй
- Архи, пиво уугаагүй өдөр хийнэ
- Өглөө, бие тайван үед хийвэл хариу бодитой гарна
Хийх заавар
- Үрийн шингэнээ цэвэр, хуурай саванд авна. Ус, тос, савангаар бохирдуулж болохгүй.
- Дагалдах уусмалд үрийн шингэнээ хийж, сэгсэрч холино.
- Бэлдсэн шингэнээс тестийн кассет дээр 2–3 дусал дусаана.
- 10 минут хүлээгээд хариугаа уншина.
Хариуг хэрхэн унших вэ?
- 2 зураас (эерэг): үрийн шингэнд эр бэлгийн эс байна, үр тогтоох боломжтой.
- 1 зураас (сөрөг): эр бэлгийн эс маш цөөн буюу бараг байхгүй, үр тогтоох чадвар буурсан байж болзошгүй.
- Хяналтын зураас гараагүй: тест буруу хийгдсэн. Шинэ тестээр зааврын дагуу дахин хийнэ.
Анхаарах зүйл
- 2 зураас гарлаа гээд бүрэн эрүүл гэсэн үг биш. Эр бэлгийн эсийн хөдөлгөөн, бүтцийг энэ тест хэмждэггүй.
- 1 зураас гарвал андролог эсвэл урологийн эмчид хандаарай.
- Хариуг хараад дур мэдэн эм, дааврын бэлдмэл хэрэглэж болохгүй.
Хадгалалт
+2°C-аас +30°C-т, нар, чийг, халуунаас хол хадгална. Хугацаа дууссан тестийг хэрэглэхгүй.