Ихэрлэх боломж — эмчийн гарын авлага

19,500₮
Богино тайлбар
Ихэр хэрхэн үүсдэг, ихэрлэх боломжид юу нөлөөлдөг, ихэр жирэмсний хяналтыг эмчийн нүдээр тайлбарласан ном. 117 хуудас.
Бүтээгдэхүүний код:HN-28-IHER

Удамд ихэр байхгүй ч ихэрлэж болох уу?

«Эмч ээ, ихэр хүүхэдтэй болмоор байна. Ихэрлэх арга байна уу?» гэж асуудаг хүн үзлэгийн өрөөнд цөөнгүй ирдэг. Хэт авиан дээр хоёр зүрхний цохилт харагдахад баяр, гайхшрал, айдас зэрэг ирдэг: энэ яаж болсон бэ, ихэс нь нэг үү, хоёр уу, ямар хяналт хэрэгтэй вэ?

Энэ номд «боломжгүй ээ», «ихрийн удамгүй юм чинь яаж ихэрлэх вэ дээ» гэсэн үг байхгүй. Харин ихэр хэрхэн үүсдэг, нас, жин, эмчилгээ хэрхэн нөлөөлдөг, жирэмсний хэлбэр бүр яагаад өөр хяналт шаарддагийг ойлгомжтой үгээр тайлбарласан.


Энэ номонд

  • Нэг ба хоёр өндгөн эсийн ихрийн ялгаа
  • Нэг ихэстэй ба хоёр ихэстэй жирэмсний хяналт, эрсдэл
  • Удамд ихэргүй ч ихэрлэсэн 25 эхийн түүх, түүх бүрийн төгсгөлд эмчийн тайлбар
  • 30 түгээмэл асуултын хариу
  • «Ихэрлэх хоол», «ихэрлэх эм» гэх яриаг шударгаар үнэлсэн хэсэг


Хэнд зориулсан бэ?

Ихэр хүүхэд хүсэж буй, эсвэл ихэр тээж буй танд. Ихэр тээж буй найздаа бэлэглэхэд ч тохиромжтой.


Хувилбар ба хүргэлт

  • Цахим хувилбар (PDF, 117 хуудас): 19,500₮
  • Хэвлэмэл хувилбар: 23,500₮. Захиалгаас хойш 2–3 хоногт хүргэгдэнэ.

Зохиогч: эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Элбэгзаяа. Healing Note.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл